Monday, May 19, 2014

Аавын цамцаар хүүгийн өмд + B...B...Bonus

Өмсөхгүй хувцасаа хөдөө байдаг хамаатангуудадаа явуулахад энэ подволк дандаа үлдчихээд байдаг байсан юм. Тэгээд хайртай юм байна л даа гэж бодоод өнгөрсөн. Харин хэд хоногын өмнө хүүд унтлагын өмд хэрэг болоод байхаар нь эвдээд хийчихлээ. Хоёуланд нь таалагдсан шүү :)  Хайртай байсан юмыг нь бүгдийг нь хаяад яахав гэж бодоод үлдсэн жаахан өөдсөөр нь хоёр хулгана нэг туулай хийсэн. Хүү маань хулгануудаа бүр өвөртөлж унтаж байгаа.


Бас нэг цамцаар юу юу хийж болохыг үзүүлэхийг зорьсон юм.
Зарим хүмүүст ялангуяа ээж нарт хэрэгтэй байх гээд заавартай нь хамт орууллаа.
Хэрэгтэй зүйл:
Юу ч хэрэггүй зүгээр өмсдөггүй цамц
Хийх арга:
  • Цамцаа голоор нь уртааш нь нугалаад дээр нь өмдөө бас голоор нь нугалж тавиад 1,5-2,0 см зайтайгаар тойруулан зур. (Аан тийн энэ эсгүүр болгож ашигласан улаан өмд бас нэг жирэмсний өмсдөггүй өмдөө эвдээд хийсэн. Ер нь сүүлийн үед өмсдөггүй хувцастайгаа дайн зарлаад байгаа)
 
  • Хайчилсан эсгүүрээ өнгөөр нь нийлүүлэн дэлгэж тавиад нэг талаас нь (зөвхөн хажуугаас нь суудлаас нь хасаж болохгүй) ойролцоогоор 1-1,5см хас
 

  • Эсгэсэн хэсгүүдээ тус тусад нь өнгийг нь дотор нь хийж голоор нь нугалаад хажуу талуудыг нь оёход бэлтгэж хатгуур зүүгээр хатга
 

  • Хатгуур зүүгээр хатгасан хэсгүүдээ оё. Суудал хэсгийг оёохгүй
  • Одоо оёсон хэсгүүдээ оёдолыг нь гадна гаргаж яг голлуулан нийлүүл
  • Хатгуур зүүгээр суудлаа нийлүүлэн тогтоо
  • Голоос нь эхлэн хоёр тийш нь суудлаа оё гол хэсгийг нь давхар оёорой
 
 


 

 
  • Шуумгийн оёдолыг дэлгэж байгаад 1х2см дөрвөлжин хэлбэр үүсгэн оё.
  • Оёсоны дараа ингэж харагдана
  • Одоо өмдөө дэлгээд урд талын дээд хэсгийг ташуулдан өөл
 



 

  • Өмднийхөө суудал хэсгийг яаж эмжих вэ гэж бодож байсан чинь нэг гайхалтай санаа орж ирсэн юу гээч захыг нь ашиглая гэж. Тэгээд захыг нь цэвэрхэн хагзалаад
  • Дотор болох хэсэг дээр нь товчний нүх гаргаж хэрж оёод
  • Товчны нүхээ зүсэж гаргаад
  • Захаа өмдний дээд тал зах хоёрын суналт агшилтыг нь тааруулан хатгуур зүүгээр тогтооно
  • Зөв тааруулахын тулд эхлээд захын хоёр цэгийг дараа нь голын цэгийг гэх мэтчилэн захаа сунгаж өмдөндөө тааруулж яваарай. Аяндаа хийж байх үед чинь учир нь олдоно.
 
 



 

  • Оёдлын машинаа хамгийн хол шүд буюу зиг заг оёдол дээр тааруул
  • Захаа өмдтэйгээ эмхэрдэн оёно. Ингэхдээ гараараа сунгаж татаад оёорой.
  • Залгаж дуусаад ингэж харагдана.
  • Одоо дахин гадна талаас нь (өнгөн талаас нь) дарж оёно
 
 





  • Юу байсныг нь дурсан санаж бас өмдөндөө чимэг болгож цамцны шошгыг хайчилан авч урд талд нь оёж тогтоосон
 

За дууслаа нэг иймэрхүү харагдаж байна.
 

Хүүхдийн өмд өвдөгнөөсөө зузаан бас дулаахан байг гээд нэг ханцуйгаар нь хоёр дугуй хайчилаад өвдөг дээр нь нөхөөс бас зөөлөвч маягаар гараараа хол шаглан саатай саарал өнгийн утсаар оёсон. Та үүнийг хийх эсэхээ өөрөө мэдээрэй.
 
 

Бусад илүү гарсан нэг ханцуй бас нэг нарийнхан хэсэг өөдсүүдийг нийлүүлээд хоёр хулгана нэг туулай хийсэн дээ. Туулайны өмд нь жийнс шүү. Гараараа жижигхэн жийнсэн өмд хийсэн юм. Ер нь чихэмэл тоглоомыг ихэнхдээ гараар хийдэг ба энэ ч амар санагддаг.

 Эдгээрийг нэлээд дээр хийсэн боловч их зураттай болохоор оруулж амжихгүй байсаар одоо л оруулж байна. Миний хувьд зураг янзалж бичлэг оруулах гэдэг юм оёхоос хэцүү юм аа:(

No comments:

Post a Comment