Хөх тарианы гурил 100 гр , овьёосны гурил 100 гр , бор элсэн чихэр 80 гр , лууван 100 гр , хушга 60 гр , цагаан гаа 1 жижиг халбага , ургамалын тос 80 гр , сода жижиг халбаганы талаар , давс 1 чимхийн төдий , нимбэгийн шүүс 2 том халбага
/ Би овьёосны гурилны оронд овьёосны нэвс бую геркулесийг миксердээд хийлээ . элсэн чихэрийг 100 гр хийсэн . Цагаан гаа хийсэнгүй ./
Хушгаа буталж , лууван ,цагаан гаагаа жижиг үрж бэлдэнэ .
Хуурай бүх орцуудаа сайн холиод лууван цагаан гаагаа хийгээд нимбэгийн шүүсээ хийж хутгана . Хушгаа хийгээд тосоо хийж хутгана . Гараар сайн базаж зуурах ба хэт хуурай байвал маш бага тос нэмж зуурна .
иймэрхүү *гурил* болно .
Жижиг тасалж бөөрөнхийлөөд листэн дээрээ тавиад сэрээгээр хавтгайлж хээ гаргана ./ Минийх 11 ширхэг болсон /
180 хэмд 15-20 минут шарна / 16-17 минут болгоод авсан сайхан зөөлхөн болж байна лээ /
Салахын аргагүй сайхан амттай зөөлхөн жигнэмэг , орц найрлагыг нь харахад л жаахан маамаа нар идээд гүйж явахад эрүүл мэндэд нь тустай бүтээгдэхүүнүүд ... / дараа хийхдээ шууд даабл орцоор хийнээ хэмээн бодов :р /
Эх сурвалж : Поваренок.ру- Печенье овсяно-морковно-ржаное "Роскошное"
No comments:
Post a Comment